Mongolian WOWCCM
 

 

 
 

 


Тэр нэгэн хүн байвал...

Page Info

Writer WOWMONG (202.♡.191.52) Reply 0 Hit 3,639 Date 09-04-13 12:55

Content

Өмнө нь насан туршдаа хийх ажил гэсэн ойлголт хүмүүсийн дунд байсан бөгөөд нэг удаа сонгоод хийсэн ажил бол ясаа тавьтлаа ажиллана гэсэн хүмүүсийг эргэн тойрондоо уйдахааргүй ихээр харж болдог байсан. Гэвч өнөөгийн ажилчдын чиг хандлага маш их өөрчлөгдөөд байна. Ийм байдлаас болоод чин сэтгэлээсээ сэтгэлээ дэлгээд ярих ганц ч хамт ажилладаг хүн байхгүй байгаа нь өнөөгийн бодит байдал билээ. Ялангуяа Есүст итгэдэг гэсэн шалтгаанаар хамт хоолонд орох, нийллэг зэрэг зүйлүүдэд хамт явж чаддаггүй христчин хүн бол илүү их шоовдорлогдох талтай байдаг. Түүний зэрэгцээ шударга бус үйлдлүүд хэвийн зүйл мэт ойлголцож байдаг газар итгэлийн мөс чанараасаа болж зөрчилдөж байгаа бол тухайн хүнд энэ ажил нь илүү их хэцүү санагдах нь аргагүй. Гол асуудал нь Эзэний өдөр бүх сэтгэлээ зориулавч өөрийх нь хийж байгаа ажил дотор энэ халуун сэтгэл, ивээлээ хуваалцахуйц хүн байхгүй байгаад оршиж байгаа юм. Ихэнх ажилчдын хамгийн их цагаа өнгөрүүлдэг газар бол ажил нь байдаг. Тэр газартаа христчин хүний нөлөөг харуулах нь байтугай итгэлээ хуваалцах боломж хүртэл гаргаж чадахгүй байна гэдэг нь сүнсний хувьд үнэхээр хэцүү явдал байхаас өөр аргагүй юм. Хамтдаа итгэлийн дотно яриаг өрнүүлж чадах хүн, даруй итгэлийн хамтран зүтгэгчтэй болохын тулд бид хичээл зүтгэл гаргах ёстой.  Итгэл, ажил гэсэн хоёр туулайг зэрэг гүйцэж барина гэдэг нь нас ахих тусам хүнд ачаа мэт мэдрэгдэж магад. Гэхдээ ганц ч гэсэн итгэлийн хамтран зүтгэгч үргэлж тантай хамт байж, Бурханы тухай хамтдаа хуваалцаж чадах юм бол тэр газар урьд огт мэдэрч байгаагүй ивээл нигүүслийг хуваалцах шинэ газар болон өөрчлөгдөх болно. Итгэлийн хамтран зүтгэгч нар тийм ч амархан олддоггүй юм. Гэвч түүний төлөө тууштай залбирч боломжтой хүмүүст анхаарал тавьж өөрөө ч гэсэн өөрчлөгдсөн христчин хүний амьдралыг харуулахын тулд үргэлж сэргэг байж чадах юм бол нөхцөо байдал өөрчлөгдөх нь гарцаагүй юм. Гэр бүлдээ өнгөрөөдөг цагаас илүү их цагийг өнгөрөөхөөс өөр аргагүй байдаг ажил дээрээ би итгэлийн хамтран зүтгэгчтэ болсон эсэхээ дахин нягтлан харцгаая.

Suggestion26 Not Recommended0

Comment list

There are no registered comments.


 
 

Copyright ⓒ 2003 - 2009 WOWCCM.NET , All rights reserved.