Mongolian WOWCCM
 

 

 
 

 


Цорын ганц зам

Page Info

Writer Цээгий (202.♡.191.52) Reply 0 Hit 3,562 Date 09-04-23 13:25

Content

"Есүс -Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй."
Бусадтай нийцтэй байх чанар бол одоо үед хамгийн их үнэлэгдэж байгаа зүйл. Өрөөл бусдыг ойлгох чадвар бол хал үзэж хашир суусны шинж. Есүс ч бас бусдыг ойлгох чадвараар гарамгай Нэгэн байлаа.
- Эргэлзэж тээнэглэзэж буй шавь нараа ойлгож байв.
- Буруу ташаа ойлголттой ард түмнийг ч Тэр ойлгож байв.
- Биднийг унаж бүдрэхэд Тэр бас ойлгодог.
Гэхдээ Есүс нэг л зүйлийг үл ойлгож, нэг л зүйлтэй үл нийцдэг. Нэг л зүйлийг Тэр үл өөгшүүлэн, үзэл баримтлал дээрээ бат зогсдог....
Авралд хүрэх олон зам биш, харин цорын ганц зам бий гэдэг дээр Тэр гуйвшгүй зогсдог. Хэд хэдэн жим байхгүй.. ердөө л ганцхан зам бий. Тэр зам нь Есүс Өөрөө юм. Тийм ч болохоор Есүст итгэхэд хүмүүст хэцүү байдаг. Түүнийг цорын ганц шийдэл биш харин олон сонголтын нэг байлгах нь тэдэнд амар. Гэвч ингэж үзэж ингэж ойлгох гүн ухаан бол үнэндээ дэмий хоосон зүйл билээ. 
Suggestion13 Not Recommended0

Comment list

There are no registered comments.


 
 

Copyright ⓒ 2003 - 2009 WOWCCM.NET , All rights reserved.