Mongolian WOWCCM
 

 

 
 

 


Сонгогдсон хүмүүс

Page Info

Writer Цээгий (202.♡.191.52) Reply 0 Hit 3,698 Date 09-04-23 13:41

Content

"Харин та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм." 1Петр2:9
Хэн ч таныг тоодоггүй юм шиг санагдах үе танд байдаг уу? Дэгжин хувцас өмсөж, төрх байдлаа өөрчлөөд хүний нүдэнд өртөж болох л доо. Гэлээ гээд зуурдын л юм. Харин үүрдийн өөрчлөлт үүнээс өөр өө. Ингэж өөрчлөгдье гэвэл Бурхан яаж хардгаар өөрийгөө харж сурах хэрэгтэй. "... Сүйт залуу өөрийгөө цэцгийн хэлхээгээр чимж, сүйт бүсгүй өөрийгөө үнэт чулуугаар гоёдог шиг Тэр намайг үнэн зөвийн нөмрөгөөр ороож, авралын хувцсаар хувцасласан юм" Исаиа61:10
Хэнд ч хэрэггүй, дэмий амьтандаа гэж бодох үе танд байв уу? Харин тэгвэл та хамгийн үнэ цэнэтэй нэгэн гэдгээ санагтун. "Ингэхдээ та нар ... алт мөнгө мэтийн устах зүйлсээр золигдсон бус, харин үнэт цусаар, Христийн цус болох гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганы цусаар золигдсон гэдгээ мэдэгтүн." 1Петр1:18-19.
Үүнийг нэг санаад, өдөр бүр тунгаан бодож, Эзэний хайраар өлгийдүүлэн, өөрийгөө чухам хэн болохыг Түүнийхээр харж сурагтун.
Suggestion14 Not Recommended0

Comment list

There are no registered comments.


 
 

Copyright ⓒ 2003 - 2009 WOWCCM.NET , All rights reserved.